Талархал

Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэл судлалын тасгийн эмч Д.Гэрэлтогтох-д талархал илэрхийлж байна. Алс холоос ирсэн надад түргэн шуурхай чин сэтгэлээсээ үйлчилж, өндөр ур чадвараараа эмчилгээ хийж өгсөнд маш их талархаж байна. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй танд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье.