ТАРВАГАН ТАХАЛ, БООМ, ГЭДЭСНИЙ ХАЛДВАР, МЕНИНГОКОКЦЕМИ ӨВЧНИЙ ТОХИОЛДЫН ҮЕИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ДАДЛАГА СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅2023 оны 7 дугаар сараас эхлэн нийслэл Улаанбаатар болон Монгол орны нийт нутгаар усархаг аадар бороо орсны улмаас үер усны гамшигт үзэгдэл олонтоо тохиолдож, улмаар хүн амын дунд гэдэсний халдварт өвчин төдийгүй зарим зоонозын гаралтай гоц халдварт өвчний тохиолдлын тоо нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.

✅Тус эмнэлэг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/160, А/161 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд зоонозын халдварт өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх (тарваган тахал, боом, галзуу, менингококцеми, гэдэсний халдварт өвчин), тохиолдол илэрсэн үед яаралтай хариу арга хэмжээ авах талаар эмч мэргэжилтний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллах зорилгоор ажлын байрны дадлага сургалтыг нийт эмч ажилчдын дунд зохион байгууллаа.