ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМТАРСАН ЯВУУЛЫН БАГ БАРУУН АЙМГУУДЫГ ЗОРЬЛОО

Монгол Улсын Засгийн газраас 2022 оноос эхлэн хэрэгжүүлж буй хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах зорилтот үйл ажиллагааны хүрээнд алслагдсан аймаг орон нутгийн иргэдийн эрт илрүүлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгоог оновчтой үр дүнтэй зохион байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах ЭМС-ын 2023 оны А/256 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн хамтарсан дотор, дүрс, дурангийн мэргэшлийн эмч, сувилагчийн бүрэлдэхүүнтэй эрт илрүүлгийн эрт илрүүлгийн явуулын хоёрдахь ээлжийн баг, Зүрх судас, Гэмтлийн төрөлжсөн мэргэшлийн эмч нарын хамтарсан баг 2023 оны 09 дугаар сарын 06-ны өдрөөс 17-ны хооронд Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудад томилолтоор ажиллахаар өнөөдөр орон нутгийг зорьлоо.