П.Н.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ УЛСЫН ГУРАВДУГААР ЭМНЭЛЭГТ “ХУРДАН” ЦЭГ НЭЭГДЛЭЭ

Тус эмнэлгээр өдөрт дунджаар 1000-1500 орчим хүн үйлчлүүлдэг бөгөөд иргэдийн 20 орчим хувь нь хөдөө орон нутгаас ирж эмчилгээ, зөвлөгөө мэдээлэл авдаг бөгөөд дээрх иргэдийн 30 орчим хувь нь давхардсан тоогоор 2000 гаруй шинжилгээ өгдөг байна.

Улсын Гуравдугаар эмнэлэгт “ХУРДАН” цэг нээгдсэнээр дээрх иргэд эрүүл мэндийн даатгалын төлөлтөө шалгах, эмнэлгийн магадалгаа авах, шинжилгээний хариу авах, эмнэлгийн цаг захиалах зэрэг түгээмэл үйлчилгээнүүдээс гадна Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын 11 төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй, түргэн шуурхай авах боломж бүрдэж байна

“ХУРДАН” цэгийн нээлтийн үйл ажиллагаанд:

✨Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар;

✨Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын Нийслэл хариуцсан хэлтсийн дарга Г.Өнөрцэцэг;

✨Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн Захирал Ц.Төмөр-Очир;

✨Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн Эмнэлзүйн эрхэлсэн дэд захирал С.Наранцэцэг;

✨Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн Эрдэм шинжилгээ, сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Батгэрэл;

✨Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн Санхүү бүртгэлийн албаны дарга М.Энхчимэг;

✨Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн Сувилахуйн албаны дарга Д.Тунгаамаа;

✨Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн Соёл үйлчилгээний албаны дарга Ц.Одонтуяа;

✨Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Б.Альгирмаа

✨Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн Мэдээлэл технологийн албаны дарга Г.Энхболд нар оролцлоо.