Талархал

Улсын гуравдугаар төв эмнэлгийн харвалтын тасагт аав маань хэвтэн эмчлүүлээд гарсан. Тус тасгийн хамт олон нь хөнгөн шуурхай, сэтгэл зүтгэл гаргаж эмчилгээ үйлчилгээ сайн хийсний хүчинд аав маань эрүүл саруул болоод эмчлүүлээд гарч ирсэн. Тус эмнэлгийн П.Бурмаа эмч болон тасгийн нийт эмч, ажилтнуудад бүгдэд нь баярласан талархсанаа илэрхийлж байна. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна