“Эрүүл мэндийн салбарын шилдэг залуу-2015” хүндэтгэлийн ном

Монгол Улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох мэдлэг боловсролтой, эрүүл чийрэг, ажилтай орлоготой, өрсөлдөх чадвартай өсвөр үе, залуучуудыг төлөвшүүлж бий болгох, тэдний хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгоор байгуулагдсан Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих төвөөс Эрүүл мэндийн салбарын ажилтны өдрийг тохиолдуулан ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажиллаж буй эрүүл мэндийн салбарын шилдэг залуу ажилтан, албан хаагчдыг олон нийтэд таниулан сурталчлах, тэдэнд урам зориг, ажлын эрч хүч өгөх зорилгоор “Эрүүл мэндийн салбарын шилдэг залуу-2015” хүндэтгэлийн ном эрхлэн гаргасан байна.

Энэхүү номонд тус эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн их эмч Х.Батмягмар, их эмч Д.Батнаран, Зүрх судлалын тасгийн их эмч Х.Мөнгөн-Өлзий, Чих хамар хоолойн мэс заслын их эмч Э.Төрмөнх нар шалгарсан байна.