Талархал

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Монголын уламжлалт эмчилгээний тасгийн эрхлэгч Д.Түмэнбаяр, ахлах сувилагч Т.Ариунтөгс, барианы сувилагч Д.Өлзийням, М.Нэргүй, Мөнх- Учрал болон Т.Пүрэвсүрэн нар болон нийт хамт олонд нь талархал илэрхийлж байна. Би Завхан аймгаас ирж хэвтэн эмчлүүлээд өнөөдөр гарч байна. Маш сайхан харилцаатай, ур чадвартай, мундаг хамт олонд маш их баярлалаа. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та бүхэнд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье.

ЖАВЗАНПАГМА 8999…