ХУУЛЬЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Хууль хяналтын болон шүүхийн байгууллагад байгууллагын бүрэн төлөөлөх, эмч ажиллагсдад хууль зүйн зөвлөгөө өгөх, эмнэлгийн дотоодод хэрэгжих тушаал, журам, дүрэм нь холбогдох хуулинд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, зөвлөх, эрсдэлээс сэргийлэх, аливаа эрх зүйн актад хяналт тавьж ажиллана.

Тавигдах шаардлага:

  • Эрх зүйч мэргэжлээр их дээд сургууль төгссөн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Хуульчийн мэргэжлийн гэрчилгээтэй байх
  • Өмгөөллийн эрх авсан байх
  • Төрийн байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний зохих түвшинг хангасан
  • Ёс зүйн болон харилцааны өндөр соёлтой

Бүрдүүлэх материал:

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,
  • Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
  • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;
  • Ажиллаж байсан эсвэл суралцаж байсан байгууллагын тодорхойлолт

Материал хүлээн авах хугацаа: 2015 оны 11-р сарын 13-ны 16:00 цаг хүртэл

Байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо Ард Аюуш 1А гудамж, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, өргөтгөлийн 2-р давхарт 1 тоот өрөө Хүний нөөцийн хөгжлийн алба

Холбоо барих утас: 976-70187882