Баянгол дүүргийн 70-р тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжсэн эмч нарын үзлэг зөвлөгөөнд хамрууллаа.

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛЪЯ” АЯНЫ ХҮРЭЭНД ЗӨВЛӨХ ПОЛИКЛИНИКИЙН ХАМТ ОЛНЫ САНААЧЛАГААР эмнэлгийн захиргаа, сургалт судалгааны алба хамтран Баянгол дүүргийн 70-р тусгай сургуулийн оюуны бэрхшээлтэй болон хэл ярианы гэм согогтой сурагчдыг мэдрэл, сэтгэл зүйч, дотор, зүрх судас, нүд, сонсгол, бөөр, сэргээн засах зэрэг мэргэжсэн эмч нарын үзлэг зөвлөгөөнд хамруулав. Цээж гэрэлд харах, Хэвлийн хэт авиан шинжилгээ, Зүрхний цахилгаан бичлэг, Цус, биохимийн шинжилгээ, Сонсголын бичлэг, Тархины судасны бичлэг, Өтгөнд эмгэг төрөгч илрүүлэх, Нүдний уг харах зэрэг шинжилгээнүүд үнэ төлбөргүй хийсэн. Нийт 30 сурагч, 10 багш хамрагдав. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чин сэтгэлийн туслалцаа үзүүлэх үүднээс Хоолны нэгдсэн тасагтай хамтран хүүхдүүдийг багш болон эцэг эхчүүдийн хамт зөв зохистой хоол, амтат жүүсээр дайллаа.