Чанарын өдөрлөг боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушиг судлалын тасгийн хамт олон тус тасгийн 50 жилийн ой болон Олон улсын сувилагчийн өдрийг угтан “Амьсгалын эмгэгтэй эмчлүүлэгчийн сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэвт чанарын өдөрлөгийг “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” уриатайгаар 2013 оны 04 сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт тус эмнэлгийн тасаг, алба, нэгжүүдийн эмч мэргэжилтнүүд оролцлоо.

Өдөрлөгийн хүрээнд дараах илтгэл тавигдлаа:

  • “Хүчилтөрөгч эмчилгээний ач холбогдол” сэдвээр Уушиг судлалын тасгийн уушигны эмч П.Одончимэг
  • “Амьсгалын эмгэгтэй эмчлүүлэгчийн сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдвээр Уушиг судлалын тасгийн ахлах сувилагч Б.Нармандах
  • “Хүчилтөрөгч эмчилгээнд сувилагчийн үүрэг” сэдвээр Уушиг судлалын тасгийн сувилагч Б.Батцэцэг
  • “Хүчилтөрөгч чийгшүүлэгч халдваргүйтгэх заавар” сэдвээр Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн их эмч Т.Баян