ЭМХТ- ӨӨС ТӨГСӨЛТИЙН ДАРААХ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЯВЦЫН ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ ХИЙГДЛЭЭ

2015 оны 11 сарын 25 ны өдөр ЭМХТ-ийн ЭМХА / Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн алба/ -ны дарга Д.Уранчимэгээр ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй баг төгсөлтийн дараах мэргэжлийн сургалт эрхлэх үйл ажиллагаанд явцын хяналт, үнэлгээ хийлээ.

Удирдамжийн дагуу төгсөлтийн дараах сургалтын удирдлага зохион байгуулалт, сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх багшлах бүрэлдэхүүн болон багшлах боловсон хүчний чадавхи, сургалтын явц, үндсэн, төрөлжсөн болон дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын орчин, сургалтын төлбөрийн зарцуулалтын тайлан, 2014 оны хяналт, үнэлгээний зөвлөмжийн дагуу хийсэн ажилд үнэлгээ хийн тасаг, нэгжүүдээр орж сургалтын орчин нөхцөлтэй танилцан, төгсөлтийн дараах сургалтанд суралцаж буй суралцагсад болон сургагч эмч-багш нартай санал солилцов.