Удирдлагын менежментын сургалт зохион байгуулагдлаа

Тус эмнэлгийн тусламж үйлчилгээний бүх тасаг нэгж, дэмжих туслах үйлчилгээний албадын удирдлагуудын оролцсон удирдлагын менежментийн вакуумжуулсан сургалт Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах “ДУГАНА ХАД” амралтын газарт 12 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Сургалтыг “Оюуны Тулах Цэг” ТББ болон Улсын гуравдугаар төв эмнэлэг хоорондын хамтран ажиллах гэрээний хүрээнд зохион байгуулсан байна.

Энэхүү сургалт нь эмнэлгийн удирдлагын багийн удирдлага манлайллын ур чадварыг сайжруулж чадавхижуулах, тэдний багаар ажиллах менежментийн арга барилыг сайжруулах, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлж харилцан илтгэлцлийг бүрдүүлэх зорилготой байсан юм.

Сургалтын үйл ажиллагааны хүрээнд эхний өдөр “Зангиагүй уулзалт” хөтөлбөрийг хэрэгжүүлж Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал /ялангуяа харилцаа, хандлага гэх мэт/, Ажлын байран дахь сэтгэл ханамж /эмч, ажилтны/, Эрүүл мэндийн салбарын авилгалыг бууруулах арга зам бий юу?, Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн гарц /Бодиттой санасл санаачлага/ гэсэн сэдвүүдээр эхлээд жижиг бүлгийн хэлэлцүүлэг, дараа нь нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж илэн далангүй санал бодлоо солилцлоо.

Сургалтын хоёрдахь өдөр Оюуны тулах цэг “ТББ”-ын Эрх зүйч, сургагч багш Б.Мөнхзаяа “Удирдах ажилтны манлайлал” “Багаар ажиллах чадвар”, Эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир “Багийн менежмент, удирдах ажилтны оролцоо” сэдвүүдээр тус тус семинар болон ярилцлага, тоглоомт дасгалуудын хэлбэрээр сургалтыг удирдаж зохион байгууллаа.

Тус сургалтанд эмнэлгийн удирдлага, тасаг нэгжийн эрхлэгч, албадын дарга нийт 35 хүн хамрагдсан бөгөөд удирдлагын багийн гишүүд тасаг нэгжийн эрхлэгч нарын зүгээс энэ удаагийн сургалтын цаг үеийн хэрэгцээ шаардлага өндөр байсан тухай, мөн сургалтын ач холбогдол өндөр, үр өгөөж ихтэй байсан талаар санал сэтгэгдлээ хэлж, талархал дэвшүүлсэн нь сургалтанд оролцсон нийт багийн хамт олон дунд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн үйл явдал боллоо.

Сургалтыг амжилттай зохион байгуулж хамтран ажилласан “Оюуны Тулах Цэг” ТББ болон нийт удирдлагын багийн гишүүддээ гүн талархал илэрхийлье.