“Шастин сувилахуй -2013”

Олон улсын сувилагчидын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын 82 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сувилгааны албанаас “Шастин сувилахуй -2013” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 2013 оны 05 сарын 02-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хуралд тус эмнэлгийн Эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгч, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Төмөр-Очир, Стратеги, төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга Л.Баярцэцэг болон эмнэлгийн нийт эмч, ажиллагсад өргөнөөр оролцсон бөгөөд шүүгчээр Анагаах ухааны доктор, дэд профессор, дүрс оношлогооны зөвлөх зэргийн эмч Ц.Бадамсэд, Монгол улсын дотрын зөвлөх эмч, кл. Профессор, Анагаах ухааны доктор, Удирдахуйн ухааны магистр С.Наранцэцэг нар ажиллаа.

Уг эрдэм шинжилгээ,онол практикийн бага хуралд 25 илтгэл уншигдаж, сувилагч нар онол практик, мэдлэг чадвараа сорин өрсөлдөснөөс дараах 3 илтгэл шалгарлаа.

1-р байр Уушиг судлалын тасгийн Ахлах сувилагч Б.Нармандах “Амьсгалын дутагдалтай эмчлүүлэгчдэд хүчилтөрөгч эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь түүний ач холбогдол” сэдвээр

2-р байр Хоол боловсруулах эмгэг судлалын тасгийн Сувилагч М.Энхцэцэг “Эмнэлгийн ажилтнуудын дундах харшлын байдалд хийсэн судалгааны үр дүн” сэдвээр

3-р байр Сувилгааны албаны Сувилахуйн арга зүйч Ж.Нүрзэдмаа “П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн сувилагчийн ажлын ачаалалд хийсэн судалгааны зарим үр дүн” сэдвээр