Шастины хамт олон шинэ жилээ тэмдэглэв

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн 2015 оны шилдэг тасаг, баг, хамт олон, эмч, ажилтнуудыг шалгаруулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 2015 оны 12-р сарын 30-ны өдөр Crocus event Hall-д боллоо.

Шинэ жилийн арга хэмжээний үеэр ЭМСЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд болон эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Баяр нар ирж тус эмнэлгийн хамт олонд шагнал гардууллаа. Үүнд:

Эрүүл хамгаалахын "тэргүүний ажилтан"цол тэмдгээр Лабораторын нэгдсэн тасгийн лаборант Д.Оюунсүрэн, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Ш.Амардэлгэр, Эмчилгээний хоол судлалын тасгийн бэлтгэгч Д.Сарнайбаяр, Нүдний мэс заслын сувилагч Д.Даваа нар, ЭМСЯ-ны ЖУУХ БИЧИГ-ээр Хүний нөөцийн хөгжлийн албаны менежер Б.Альгирмаа, Зүрх судлалын тасгийн сувилагч М.Нарантуяа, Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн ариутгагч Д.Алимаа, Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн ариутгагчХ.Балжан нар, "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор бөөр дотоод шүүрлийн эрхтэн судлалын тасгийн эрхлэгч С.Оюунгэрэл, "Алтан гадас одон"-гоор чих хамар хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч С.Бямбасүрэн, Ерөнхий мэс заслын тасгийн сувилагч Ц.Уранбилэг нар, "Хөдөлбөрийн хүндэт медаль"-аар Нүдний мэс заслын тасгийн их эмч П.Энхмаа, Мэдрэл судлалын тасгийн их эмч Д.Гэрэлтогтох нар тус тус шагнуулав.

Мөн эмнэлгийн зүгээс 2015 оны шилдгүүдийг тодруулан шагнаж урамшуулсан. Үүнд:

  • “Ёс зүйг эрхэмлэгч хамт олон”-оор эмнэлгийн соёл үйлчилгээний алба
  • “Сэтгэлд шингэсэн үйлчилгээг амжилттай хэрэгжүүлэгч хамт олон”-оор Харвалтын тасгийн хамт олон
  • Чанарыг эрхэмлэгч хамт олон “Чанар 2015”-ын эзнээр Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн хамт олон
  • “Шилдэг технологи-2015” мэргэжлийн багаар Ангиографийн оношилгоо эмчилгээний тасгийн мэргэжлийн баг
  • “Сувилахуйн төлөө сайн үйлстэн” мэргэжлийн багаар Мэдрэлийн мэс заслын тасгийн мэргэжлийн баг
  • “Ээлтэй үйлчилгээг нэвтрүүлэгч” мэргэжлийн багаарСэргээн засах эмчилгээний тасгийн хөдөлгөөн засал эмчилгээний мэргэжлийн баг тус тус шалгарсан.
  • “Ирээдүйтэй шилдэг залуу эмч"-ээр Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Ц.Лочин
  • “Оны шилдэг эмч”-ээр Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн их эмч О.Цэцэгээ
  • “Оны шилдэг сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн”-ээр Лабораторын нэгдсэн тасгийн лаборант Ч.Мөнхжаргал
  • “Оны шилдэг ажилтан”-аар Инженер техник, хангамж аж ахуйн албаны барилгын засалчин Б.Жаргалсайхан нар шалгаран шагнал хүртэв.