Эрүүл мэндийн салбарын Үйлчилгээний ажилтны "Улсын зөвлөлгөөн II"

Эрүүл мэндийн салбарын Үйлчилгээний ажилтны "Улсын зөвлөлгөөн II" 2013 оны 04 сарын 26-нд Үйлдвэрчний эвлэлийн ордонд амжилттай болж өнгөрлөө. Энэхүү зөвлөлгөөнд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийг төлөөлж дараах нэр бүхий гишүүд оролцлоо. Үүнд:

  • Үйлчилгээ аж ахуйн албаны үйлчлэгч Мягмардоржийн Нарантуяа
  • Үйлчилгээ аж ахуйн албаны үйлчлэгч Рэнцэнгийн Энхээ
  • Үйлчилгээ аж ахуйн албаны үйлчлэгч Вандангийн Оюунчимэг
  • Үйлчилгээ аж ахуйн албаны үйлчлэгч Сэдбазарын Наранцэцэг
  • Үйлчилгээ аж ахуйн албаны үйлчлэгч БадамжавынУранбилэг
  • Үйлчилгээ аж ахуйн албаны үйлчлэгч Даваажавын Лхагва
  • Үйлчилгээ аж ахуйн албаны засалчин Батцэнгэлийн Жаргалсайхан
  • Инженер техникийн албаны цахилгаанчин Лувсанцэрэнгийн Наран
  • Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн угаагч Мягмарсүрэнгийн Алтангэрэл
  • Эмчилгээний хоолны нэгдсэн тасгийн тогооч Отгонтогтохын Урандэлгэр

Уг зөвлөлгөөний үеэр Инженер техникийн албаны цахилгаанчин Лувсанцэрэнгийн Наран "Эрүүл Мэндийн Тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнагдсан байна. Мөн Үйлчилгээний ажилтны зөвлөлгөөний завсралгаанаар гишүүдийн дунд гар урлалын үзэсгэлэн болж оролцогчдыг шалгаруулан байр эзлүүлснээс П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Үйлчилгээ аж ахуйн албаны үйлчлэгч Лундаагийн Алтанзул "Хэрээсэн хатгамал"-аар тусгай байрын шагнал авлаа. Харин П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Нэгдсэн лабораторийн тасгийн Бактерлогийн лабораторийн ажилтан Түмэнжаргалын хийсэн гутал олны анхаарлыг их татаж байлаа.