“Мөнгөн өвөл-2016” өдөрлөг зохион байгуулав

Жил бүр уламжлал болгон зохиогддог цасны баярыг энэ жил Монгол улсад мэдрэлийн мэс заслын алба үүсч хөгжсөний 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд эрүүл агаарт хамт олны нэгдмэл санаа зорилгыг идэвхжүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, амралтын өдрийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 2016 оны 02 сарын 20-ны өдөр байгууллагын ажилчдын дунд Чингэсийн хүрээ жуулчны баазад амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр бүх нийтийн дасгал хийж, олс таталтын тэмцээн зохион байгуулав.

Олс таталтын тэмцээнд Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг 1-р байр, Лабораторийн нэгдсэн тасаг 2 -р байр, Сэргээн засах эмчилгээний тасаг 3-р байр тус тус эзэлсэн.

Тэмцээнд нийт тасаг, төв, албадын хамт олон идэвхтэй оролцлоо.