П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргыг томиллоо

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 202 тоот тушаалаар томилогдсон Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдах газрын ахлах мэргэжилтэн С.Гантуяа, мэргэжилтэн У.Цэвэгмэд нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус эмнэлэгт 2013 оны 05 сарын 24-ны өдөр хүрэлцэн ирлээ. Ажлын хэсэг Эрүүл мэндийн сайдын 2013 оны 15 тоот тушаалыг тус эмнэлгийн нийт хамт олонд танилцуулж, Эмнэлгийн даргаар томилогдсон Монгол улсын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны доктор Ц.Төмөр-Очирт П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн даргын тамгыг албан ёсоор гардуулж өглөө.

Уг үйл ажиллагаанд нийт 320 ажиллагсад оролцож Ц.Төмөр-Очир даргыг нижгэнэсэн алга ташилтаар хүлээн авч, зарим төлөөллүүд үг хэлэн баяр хүргэж, ажлын өдөр амжилтыг хүслээ. Мөн Ц.Төмөр-Очир дарга ч хамт олны итгэл, найдварыг хүлээж, нийт хамт олныхоо дэмжлэгтэйгээр үйлчлүүлэгч бүрийн төлөө сэтгэл зүрх, цаг зав, оюун бодлоо зарцуулан ажиллахаа илэрхийллээ.

Монгол улсын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны доктор Ц.Төмөр-Очир даргынхаа цаашдын амьдрал, ажил хөдөлмөрт өдрөөс өндөр амжилтыг хүсье.