Эрүүл мэндийн салбарын 2015 оны шилдэг байгууллагаар шалгарлаа

Ш.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг 2015 оны ажлын үр дүн, гүйцэтгэлээрээ салбартаа тэргүүлэн “Эрүүл мэндийн салбарын шилдэг байгууллага”-аар шалгарч хүндэт өргөмжлөлөөр шагнагдлаа.

2016 оны 03 дугаарын 03-05-ны өдрүүдэд “Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэндийн салбар” уриан доор зохион байгуулагдаж буй Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа нар тус эмнэлгийн удирдлагуудад шагналыг гардуулав.

Хүн ардынхаа эрүүл энхийг сахин хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж гар, сэтгэл нийлэн хөдөлмөрлөж буй нийтШастинчууддаа ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эмнэлгийн захиргаа