Он дараалан эрүүл мэндийн салбарын шилдэг сувилагч

Тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс засал, боолтын сувилагч ЦАГААНЫ НАРАНЦЭЦЭГ Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар “2015 ОНЫ ШИЛДЭГ СУВИЛАГЧ” мэргэжилтнээр шалгарлаа.

Шагналыг 2016 оны 03 дугаарын 03-ны өдөр “Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэндийн салбар” уриан доор зохион байгуулагдаж буй Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа нар гардуулж өгсөн байна.

Тус эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгаас жил дараалан салбарын шилдэг сувилагч төрөн гарч байгаад хамт олон бид үнэхээр бахарлатай байна.

Хүн ардынхаа эрүүл энхийг хамгаалах ариун үйлсдээ өндөр амжилт гаргаж хичээнгүйлэн зүтгэж буй Цагааны Наранцэцэг тандаа эмнэлгийн нийт хамт олныхоо нэрийн өмнөөс ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.