Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд тус эмнэлэг дээр танилцах аялал хийж туршлага судаллаа

2016 оны 03 дугаарын 03-05-ны өдрүүдэд “Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэндийн салбар”уриан доор зохион байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцсон ЭМСЯ-ны харъяа төв эмнэлэг, аймаг дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнууд 03 дугаар сарын 5-ны өдөр тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.

Тус эмнэлэг 2015 оны оны ажил үйлсээрээсалбарын байгууллагуудаа манлайлж, Эрүүл мэнд, спортын яамны харъяа байгууллагууд дундаас “А” буюу “Маш сайн” үнэлгээгээр шалгарч, Дэд байр эзэлсэн юм. Ялангуяа сүүлийн 3 жилийн хугацаанд тус эмнэлэг дээр хэрэгжүүлсэн оношилгоо эмчилгээний шинэ дэвшилтэд технологийн шинэчлэл нь салбарын хэмжээнд өндөр үнэлэгдсэн бөгөөд энэ удаагийн танилцах аялалд оролцогчдын анхаарлыг ихээр татаж байлаа.

Оролцогчид тус эмнэлгийн 2013-2016 онуудад ашиглалтанд орсон тархины харвалт ба зүрхний шигдээсийн төв, эрчимт эмчилгээний хэсэг, ангиографийн лабортори, зүрхний хэм судлалын лабортори, зүрхний мэс заслын бүрэн вакуум өрөө, гемодиализ эмчилгээний тасаг, яаралтай тусламжийн тасаг, сэргээн засах эмчилгээний тасгуудаар орж үйл ажиллагаа, технологийн шинэчлэлтэй танилцлаа.

Танилцах аялалд ЭМСЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр нарын салбарын яамны төлөөлөл болон Төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүдийн захиралууд, орон нутгийн эрүүл мэндийн газар болон нэгдсэн эмнэлгийн дарга нар нийт 60 орчим хүн оролцож туршлага судаллаа.