Хөдөлмөрийн болон Амлалт хариуцлагын гэрээ байгууллаа

Эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир 2016 оны 03-р сарын 07-ны өдөр тасаг, төв, албаны дарга, эрхлэгч нартай Хөдөлмөрийн болон Амлалт хариуцлагын гэрээ байгуулав.

Амлалт хариуцлагын гэрээнд тасаг, төв, албаны дарга, эрхлэгч нараас менежерийн ур чадвараа дээшлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай шуурхай хүргэх, төсөв санхүүгийн хариуцлагыг сайжруулах, эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлагыг дээшлүүлэх, үйлчлүүлэгчийн санал гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх чиглэлээр хариуцан гүйцэтгэх ажлыг тодорхой тусгаж өгсөн байна.

Хүний нөөцийн хөгжлийн албанаас эрхлэн тасаг, төв, албаны дарга, эрхлэгч нараас Амлалт хариуцлагын гэрээний биелэлтийг хагас болон бүтэн жилээр жилд 2 удаа гаргуулан авч гэрээг дүгнэж, дүнг Удирдлагын зөвлөлөөр хурлаар хэлэлцүүлж байх юм.