Бүх ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгууллаа

Эмнэлгийн захиргаанаас санаачлан ажлын хэсэг байгуулж, хамт олны саналыг авч хөдөлмөрийн гэрээний загварыг шинэчлэн боловсруулсан билээ. Шинэчлэн боловсруулсан хөдөлмөрийн гэрээг Эмнэлгийн дарга болон түүний эрх олгосон орлогч дарга нар эмнэлгийн бүх ажилтантай байгууллаа.

Шинэчилсэн хөдөлмөрийн гэрээ нь 12 бүлэг, 73 зүйлтэй юм. Хөдөлмөрийн гэрээнд эмнэлгийн удирдлагын болон ажилтнуудын хариуцах үүргийг тодорхой болгон тусгаж өгсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн байнгын ажлын байран дээр ажиллаж байгаа ажилтнуудтай хугацаагүй гэрээ байгуулж байгаагаараа онцлог юм.