“Элэгний өмөнгийн ойлголт, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт” сэдэвт өдөрлөг боллоо

П.И.Шастинйи нэрмэжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Хоол боловсруулах эмгэг судлалын тасаг, Эмчилгээний хоол судлалын тасаг болон Эрүүл зан үйл сургалт, сурталчилгааны баг хамтран “Хоол боловсруулах эрхтний эмгэгээс сэргийлэх дэлхийн өдөр”-т зориулж, үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилготойгоор “Элэгний өмөнгийн ойлголт, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт” сэдэвт өдөрлөгийг 2013 оны 05 сарын 29-ны өдөр зохион явууллаа.

Өдөрлөгийн тусгай үйлчилгээгээр 10.00 - 12.00 цагийн хооронд үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн боловсролд эрүүл-зохистой хооллолтын үзүүлэх сургалт, үйлчлүүлэгчдэд эслэг агуулсан хүнс, шимт жүүсээр амталгаа үйлчилгээ зохион байгуулсан нь үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээлээ.

Мөн Эрүүл мэндийн сургалт, лекцийг дараах сэдвүүдийн хүрээнд явуулсан бөгөөд эмч нар лекц уншиж, үйлчлүүлэгсдийн сонирхсон асуултад хариулах хэлбэрээр харилцан ярилцах идэвхитэй сургалт боллоо. Үүнд:

  • “Хэвлийн хөндийн хавдар”сэдвээр Хоол боловсруулах эмгэг судлалын тасгийн их эмч Б.Мягмаржав,
  • “Элэгний өмөнгийн оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт “ сэдвээр Хоол боловсруулах эмгэг судлалын тасгийн их эмч Г.Бадамцэцэг, С.Буянхишиг нар
  • “Элэгний хавдар ба зохистой хооллолт” сэдвээр Эмчилгээний хоол судлалын тасгийн эрхлэгч Д.Баярсайхан

3 төрлийн 1000 ширхэг үзүүлэн, тараах материалыг тараан өгч иргэдийн боловсролд нэмэр боллоо.