“Сэтгэл ханамжийн судалгаа ба үйлчлүүлэгчийн оролцоо” сэдэвт аяныг зохион байгуулж байна

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2013 оныг “Хариуцлага, хяналтыг сайжруулах жил болгон зарлах тухай” 103 тоот тушаалыг хэргэжүүлэх зорилгоор тус эмнэлгийн даргын Б/197 тоот тушаалаар “Сэтгэл ханамжийн судалгаа ба үйлчлүүлэгчийн оролцоо “ сэдэвт аяныг зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн салбарынхан “Өвчтөн, үйлчлүүлэгчээ дээдлэе” уриан дор салбарын суурь шинэчлэлийг явуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхаарлын төвд үйлчлүүлэгчийнхээ сэтгэл ханамжийг өндөр байлгаж, тэднийг дээдлэн хүндэлж, үзүүлж буй тусламж үйлчилгээг шуурхай, аюулгүй, чанартай хүргэх соёлыг тус эмнэлгийн үйл ажиллагаанд хэвшүүлэхийн тулд энэхүү аяныг тасаг алба, нэгжийн дарга нар хариуцан 2013 оны 06 сарын 11-нээс 06 сарын 21-нийг хүртэл 10 хоногийн хугацаанд зохион байгуулж байна.