Эмнэлгийн даргын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн зохиогдлоо

“Эмнэлгийн удирдлагын нээлттэй сарын аян”-ы хүрээнд нийт эмч ажилтнуудын дунд эмнэлгийн даргын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнийг 2016 оны 04-р сарын 16-ны өдөр зохион байгуулан явууллаа.

Тэмцээнд нийт 30 багийн тамирчид оролцон авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдээс Д.Майнбаяр ахлагчтай АОЭТ, ЧХХМЗТ-ийн баг 1-р байр, Б.Бат-Эрдэнэ ахлагчтай ЛНТ, СЗЭТ-ийн баг 2-р байр, Т.Баасандорж ахлагчтай Харвалт, ЗМЗТ-ийн баг 3-р байр, эмэгтэйчүүдээс Э.Уянга ахлагчтай ЭЭНТ-ийн баг 1-р байр, А.Отгонжаргал ахлагчтай УСТ-ийн баг 2-р байр, Б.Уянга ахлагчтай Эм зүйн алба 3-р байр тус тус эзэллээ.

Эрэгтэй шилдэг тоглогчоор ДОТ-ийн техникч Д.Цэрэнпүрэв, эмэгтэй шилдэг тоглогчоор УСТ-ийн сувилагч М.Ариунзаяа, шилдэг дасгалжуулагчаар ЭСҮА-ны дарга Ц.Одонтуяа, өсөх ирээдүйтэй тамирчнаар Даргын ажлын албаны менежер Б.Гантулга, ЭСҮА-ны ажилтан Ч.Сайнзаяа, УСТ-ийн сувилагч Т.Пүрэвсүрэн нар шалгарав.

Ш.Энх-Амгалан ахлагчтай Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн тамирчид багийн дүнгээр аварга болж цом, өргөмжлөлөөр шагнууллаа.