ТАЛАРХАЛ

Миний хүү М.Энхмөнх 2016.03.30-ны өдөр ВПС-ДМЖП оноштой хагалгаанд орсон.

ЗСМЗаслын дараах эрчимт эмчилгээний тасагт 15 хоног, ЗСМЗ-ын тасагт 4 хоног хэвтэн эмчлүүллээ.

Эрчимт эмчилгээний тасгийн эмчлэгч эмч Г.Ундармаа, эмч Цэцгээ, Дэмид-Од, сувилагч Алтай, Оюунаа, Цоодол, Өнөрөө, Янжиндулам, Нэргүй, Цоомоо нартаа миний үрийг өөрийн үр шигээ бодон хайрлаж, үхэлтэй тэмцэлдэн аварч эрүүл болгож өгсөн “Найман сайхан бүсгүй”-дээ маш их баярлалаа. Та бүхэн минь энэ хорвоогийн хамгийн сайхан, хамгийн буянтай цагаан мөртнүүд шүү. Салбартаа манлайлагч сайхан бүсгүйчүүд минь бага ч болов амарч байгаарай. Та нар минь эрүүл байж, илүү олон хүний амийг аврах болно шүү.

ЗСМЗ-ийн тасгийн эмч Золжаргал, Булган сувилагч Ившинноров нартаа баярлаад баршгүй. Хүний төлөө гэсэн итгэл, сэтгэл чинь агуу шүү.

За тэгээд энэ 14 хүний хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадварын хүчээр манай гэр бүл бүтэн үлдэж гарлаа. Та бүхэн минь салбарынхаа шилдгийн шилдгүүд шүү. Нойр хоол, ар гэр бүхий л зүйлээ хойш тавьж, хүний амь аврах сэтгэл оюунаа золин ажилладаг та бүхний санасан бүхэн бүтэж, ажил амьдрал, хайр, гэр бүл, аз жаргал бүх зүйл тэгш байх болно оо.

Энхмөнхийн ээж Б.Мягмарзаяа

УБ хот ХУД 16-р хороо

Буянт-Ухаа 1-р хороолол

717-р байр 17 тоот

Утас:99275481

2016.04.18