УДИРДАХ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тус эмнэлгийн тусламж үйлчилгээний бүх тасаг нэгжийн эрхлэгч, захиргаан болон дэмжих туслах үйлчилгээний албадын дарга нарт зориулсан “УДИРДЛАГЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ БА СТРАТЕГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭРЭГСЭЛ” сургалт 5 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулагдлаа.

Эмнэлгийн дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулахад байгууллагын бүх түвшний удирдах ажилтнуудын оролцоог хангах, удирдах ажилтнуудынхаа стратегич сэтгэлгээг хөгжүүлэн, стратеги төлөвлөлт, дүн шинжилгээ хийх арга барилд сургаж чадавхижуулах зорилготой тус сургалтыг Улсын гуравдугаар төв эмнэлэг болон “Global Strategic Management Institute”-ийн хамтын ажиллагааны хүрээнд амжилттай зохион байгууллаа. Сургалтыг “Global Strategic Management Institute”-ийн захирал, бизнесийн зөвлөх Ц.Оюунжаргал удирдан явуулсан байна.

Сургалтын үйл ажиллагааны хүрээнд “Стратегийн хөгжлийн чиглэлээ тодорхойлох нь”, “Стратегийн төлөвлөлтийн процессийн үе шатууд”, “Стратегийн шинжилгээний арга хэрэгсэлүүд”, “Үр дүн гүйцэтгэлийг хэмжих нь” зэрэг сэдвүүдээр чөлөөт хэлэлцүүлэг, “Стратеги төлөвлөлтийн орчин үеийн чиг хандлага”, “Уламжлалт ба суралцагч байгууллага”, стратегийн гадаад дотоод орчны шинжилгээний аргууд” сэдвүүдээр жижиг бүлгийн багийн дасгал ажил суралцлаа.

Тус сургалтанд эмнэлгийн дарга, орлогч дарга нар, тасаг нэгжийн эрхлэгч, албадын дарга нийт 38 удирдах түвшний эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүд хамрагдлаа.

Сургалтыг амжилттай зохион байгуулж хамтран ажилласан “Global Strategic Management Institute”-ийн захирал стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал багшид болон нийт удирдлагын багийн гишүүддээ гүн талархал илэрхийлье.