“НЯНГИЙН ЭСРЭГ ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” сэдэвт өдөрлөг боллоо

Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх стратегийг хэрэгжүүлэх ЭМС-ын 2012 оны 12 сарын 28-ны өдрийн 448 тоот тушаал, Эмнэлгийн даргын 2013 оны 04 сарын 03-ны өдрийн А/11 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор 2013 оны 07 сарын 04-ний өдөр тус эмнэлгийн Эмзүйн алба, Эмэн эмчилгээг зохицуулах хорооноос “НЯНГИЙН ЭСРЭГ ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөг нь 3 хэсгээс тогтсон бөгөөд өглөө нь зөвлөх поликлиникийн үйлчлүүлэгчдэд хандсан сургалт сурталчилгаа явуулж, сурталчилгааны материал тараалаа. Нийтдээ 50 гаруй үйлчлүүлэгч оролцлоо

Өдөр нь эмнэлгийн удирдлагын баг, бүх тасаг, нэгжийн эрхлэгч, ахлах сувилагч нарт зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгт ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга Ч.Мөнхдэлгэр, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Ж. Энхбаяр, МЭЗБН”Эм” холбооны гүйцэтгэх захирал О. Дамба нар урилгаар оролцсон бөгөөд өдөрлөгөөр ЭЗА-ны танилцуулга, бүтээл, ЭЗА-д хийгдэж буй бүх ажил, судалгааны постеруудыг дэлгэн үзүүллээ.

Мөн эмийн зохистой хэрэглээг өөрийн тасагтаа хэвшүүлэн, төсвийн хэтрэлтгүй ажилласан Зүрнхий мэс заслын тасгийн эрхлэгч АШУДоктор, проф. Д.Цэгээнжав, Эмзүйчидтэй хамгийн их холбоотой хамтран өвчтөнийхөө эмэн эмчилгээнд анхаарч ажилладаг Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Болормаа, Мэдрэл судлалын тасгийн ахлах сувилагч Эрдэнээ, ажилдаа нямбай хариуцлагатай ханддаг Сонгомол эмчилгээний тасгийн сувилагч Г. Өөдөс, Клиник эмзүйчдээ сайн зохион байгуулж ажилладаг багийн ахлагч М.Уранчимэг нарыг ном, мөнгөн шагналаар урамшуулав.

Орой нь “Эм” холбооны удирдах зөвлөлийн гишүүд, бусад төв болон дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмзүйн албаны дарга, эмийн сангийн эрхлэгчид оролцлоо.

Өдөрлөгийн үеэр эмнэлэг, тасаг нэгжийн удирдлага, эмч, бусад эмнэлгийн эмзүйчдээс үнэтэй санал зөвлөгөө өгсөн бөгөөд бид цаашдын ажилдаа тусган ажиллана.

Өдөрлөгийг TV 5 телевизийн сурвалжлагчид бичлэг хийн нийтэд мэдээллээ.