Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн салбар хороо хэлэлцүүлэг зохион байгууллаа

Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн салбар хороо 2016 оны 05 сарын 20-ны өдөр “Үйлчлүүлэгчийн эерэг хандлагыг төлөвшүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг эмнэлгээр үйлчлүүлдэг үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн дунд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Ёс зүйн салбар хорооны гишүүн, ЭСҮА-ны дарга Ц.Одонтуяа “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” сэдвээр, Ёс зүйн салбар хорооны гишүүн, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал С.Тойвгоо “Үйлчлүүлэгчийн эерэг хандлагыг төлөвшүүлэх нь” сэдвээр тус тус мэдээлэл хийж үйлчлүүлэгчийн асуултанд хариулж, харилцан мэдээлэл солилцлоо.

Хэлэлцүүлэгт нийт 80 гаруй үйлчлүүлэгч, хэрэглэгч оролцсон бөгөөд “2016 он-Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд үйлчлүүлэгч, хэрэглэгчдэд тэдний эрх, үүргийг ойлгуулан таниулсан өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо.