УГТЭ-ийн Мэдрэлийн төвийн 3-р конференци амжилттай зохион байгуулагдлаа

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Мэдрэлийн Төвөөс Мэдрэлийн мэс заслын алба үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан “ААЛЗАВЧ ДОРХ ЦУС ХАРВАЛТЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ ” сэдэвт гуравдугаар конференци-сургалт семинарыг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Тус хурлыг нээж ЭМСЯ-ны сайд С.Ламбаа, УГТЭ-ийн дарга, АУ-ны доктор, дэд профессор Ц.Төмөр-Очир нар үг хэлж УИХ-ын гишүүн С. Одонтуяа, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар оролцлоо.

Мөн МУ-ын хөдөлмөрийн баатар, Ардын эмч, гавьяат эмч Х.Хайрулла, ЭМСЯ-ны мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, АУ-ны доктор Д.Өлзийбаяр , АНУ-ын Нью-Иорк мужийн Монтеферрогийн анагаахын ухааны төвийн мэдрэлийн мэс засалч Reza Yassari, Apolonia E.Abramovicz,нар болон клиникийн нэгдсэн эмнэлгүүд, хот хөдөөгийн мэдрэл, мэдрэлийн мэс засал, ангиологч, дүрс оношилгооны эмч 192 эмч мэргэжилтнүүд оролцлоо.

Тус конференцид оролцогчид өөрийн орны мэргэжилтнүүдийн болон АНУ-ын мэдрэлийн мэс засалчдын илтгэлийг сонсож Монгол улсын хэмжээнд аалзавч дорх цус харвалтын оношилгоо эмчилгээний өнөөгийн байдал, тус салбарт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, орчин үеийн ололт амжилттай танилцаж, харилцан туршлага, мэдээлэл солилцох, тусламж үйлчилгээ болон оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, эмч мэргэжилтнүүдийн эрдэм судлалын ажлыг дэмжиж, нотолгоонд суурилсан эмнэл зүйн ур чадварыг дээшлүүлэх талаар санал бодлоо солилцлоо.