“Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр-2016” өдөрлөг зохион байгуулагдлаа

ШУГТЭ-ийн ХБЭСТасаг нь 2016.07.28 ний өдрийн 10,00 цагаас 12,00 цагт эмнэлгийн 1 давхарын зааланд ““Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр” сэдэвт өдөрлөгийг тус эмнэлгийн ССХАлба, ХНТасагтай хамтран зохион явууллаа. Өдөрлөгийн үеэр тасгийн их эмч Б.Амаржаргал “Вирусын шалтгаант элэгний үрэвсэл” сэдвээр үйлчлүүлэгчдэд сургалт явуулж,их эмч Г.Улзмаа, Б Амаржаргал нар үйлчлүүлэгчдийн асуусан асуултанд хариулж, зөвлөлгөө өглөө.

Ахлах сувилагч Ц.Цэрэнлхам, сувилагч Ц.Чинбаяр, Г.Энхжин нар “Элэгний үрэвслийн эсрэг дэлхийн өдөр”, “Элэгний хорт хавдраас сэргийлье”сэдвээр гарын авлага бэлтгэж, 50ш-ийг үйлчлүүлэгчдэд тараасан. Өдөрлөгт 50 гаруй үйлчлүүлэгч оролцсон.

  1. Үйлчлүүлэгч, эмчлүүлэгч нийт 50 хүнд чинцайны шүүс хийх технологи арга ажиллагааг заасан.
  2. Чинцайны шүүсний амталгааг нийт 70 хүнд амтлуулсан.
  3. ‘’Чинцайны шүүс бэлтгэх арга‘’ гарын авлага 30 ш нийтэд тараасан.