ТУГ ӨРГӨХ ЁСЛОЛ

Үндэсний их баяр наадмыг угтаж ажилдаа амжилт гаргасан ажилтнуудыг алдаршуулах, эмнэлгээрээ бахархах, хамт олноо хүндлэн дээдлэх үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Монгол улсын төрийн далбаа, эмнэлгийн туг өргөх ёслол хүндэтгэл”-ийн үйл ажиллагааг 10 дахь жилдээ уламжлал болгон 2016 оны 07 сарын 08-ны өдөр зохион байгууллаа.Ажил үйлсээрээ тэргүүлэн, хамт олноосоо шалгарсан 9 ажилтныг алдаршууллаа.