Чих хамар хоолойн мэс заслын тасгийн “ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭЛТ ЧАНАРТ НӨЛӨӨЛӨХ НЬ” сэдэвт үзүүлэх сургалт

2016.07.21-ны өдөр Сувилахуйн тусламж үйлчилгээний явцад сувилагч тусгай мэргэжилтнүүдийн дунд тусламж үйлчилгээний стандартийн мөрдөлт, анхан шатны баримт бичиг, халдвар хамгаалал, эрсдэлтэй холбоотой шийдвэрлэвэл зохих, асуудлууд гарч байгаа учраас ээлж хүлээлцэх ажлыг чанаржуулах, анхан шатны маягт бүртгэлийг эмнэлгийн хэмжээнд нэг ижил бренд өнгөтэй болгох зорилгоор Сувилахуйн алба, ЧХХМЗТ –тай хамтран “ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭЛТ ЧАНАРТ НӨЛӨӨЛӨХ НЬ” сэдэвт үзүүлэх сургууль зохион байгууллаа.

Үзүүлэх сургуульд: Эмнэлгийн дарга, ЭЭОД, ЧДАА болон 23 тасгийн ахлах сувилагч нийт 89 эмч ажилчид оролцсон.

Үзүүлэх сургуулийн үр дүнд:

  • Эмнэлгийн хэмжээнд хөтлөгддөг анхан шатны бренд өнгөний гарын авлага боловсруулж тараасан.
  • Ээлж хүлээлцэх зааврыг тасаг нэгжүүдэд тараасан.
  • Сувилахуйн тусламж үйлчилгээний явцад гарч буй алдаа зөрчлийг 80 %-иас доошгүй бууруулах,
  • ЭМС-ын 2013 оны 450 тоот тушаалын хэрэгжилтийг ханган ажиллана.
  • Тасаг нэгжид хөтлөгддөг зарим анхан шатны баримт бичгийн хөтлөлт жигдэрнэ
  • ЧХХМЗТ-ийн ахлах сувилагч Ө.Тунгалаг бие даан ЕМЗТ, ЗМЗТ, ММЗТ-ийн анхан шатны бичиг баримтыг стандартын дагуу хөтлүүлэх, сувилахуйн түүхийг зөв хөтлүүлэхээр үүрэг даалгавар авч ажиллаж байгаа. Энэ ажлыг 9-р сарын 20-нд дуусгаж тайлангаа тавьж үр дүнгээ тооцно.