Эмнэлгийн "Зоогийн газар" нээлтээ хийлээ

Эмнэлгийн эмч, ажилчид, үйлчүүлэгчдийн хооллох тав тухтай орчинг бүрдүүлсэн шинэ зоогийн газар 2016 оны 06-р сарын 13-нд нээлтээ хийлээ. Тус зоогийн газар нь нэг зэрэг 60-70 хүнд үйлчлэх, 100-120 хүний босоо хүлээн авалт хийх хүчин чадалтай.

Эмнэлгийн эмч, ажилчдад 7 хоногийн давтагдахгүй цэсийн дагуу, хөнгөлттэй үнэтэй комплекс хоолоор үйлчлэх ба үйлчлүүлэгчдэд зах зээлийн үнээс хямд өртөгтэй хоол, ундаар түргэн шуурхай үйлчилгээ үзүүлнэ.