Гемодиализийн Эмчилгээний Тасгаас "Үйлчлүүлэгчдийн сар"-ын хүрээнд *НЭГ ЗҮРХ, НЭГ СЭТГЭЛ* сэдэвт сургалт зохион байгууллаа

2016 оны 6 сарын 25 ны өдөр ШУГТЭ-ийн хурлын зааланд Гемодиализ эмчилгээний тасгаас *НЭГ ЗҮРХ,НЭГ СЭТГЭЛ * сэдэвт архаг диализийн эмчлүүлэгчид тэдний ар гэрт зориулсан 3 дахь удаагийн сургалтыг *ХАМТДАА БҮХНИЙГ ДАВАН ТУУЛНА* уриан доор Эмчилгээний хоолны тасаг,Сэргээн засах эмчилгээний тасагтай хамтран зохион байгууллаа.

Сургалтанд нийт 65 эмчлүүлэгч тэдний ар гэр оролцсон. Сургалтанд эмчлүүлэгчдийн өөрсдийн саналын дагуу сургалтын лекцүүдийг бэлтгэн уншсан ба 4 чиглэлээр зөвөлгөө,зөвлөмж нийт 260ш бэлтгэн тараасан.

Үүнд:

  1. “ Диализийн эмчлүүлэгчдийн дэглэм, Кальц фосфорын солилцооны алдагдал,түүнийг тэнцвэржүүлэх нь ” Их эмч Ш.Мөнхбаяр
  2. “ Бөөрний эмгэгийн үеийн хоол эмчилгээ ” ЭСТ технологич С.Болортуяа
  3. “ Хуурай жинг үнэлэх нь “ ХУД Гемодиализийн эмч Ц.Октябрь
  4. “ Диализ эмчилгээний асаргаа,сувилгаа” Сувилагч Д.Галсанжав
  5. “ Гемодиализийн дараахь хөдөлгөөн засал эмчилгээ,үр дүн” Хөдөлгөөн засалч Японы төлөөлөгч К.Юки, СЗЭТ-ийн хөдөлгөөн засалч Мөнгөнсувд
  6. “ Диализийн фистуль судасны хүндрэлүүд,хяналт ” Их эмч Г.Сарангэрэл
  7. “ Хэвлийн диализ эмчилгээний зарчим” ГЭТ тасгийн эрхлэгч Д.Мөнхзул сэдвүүдээр сургалтыг явууллаа.

Сургалтын явцад Монфа,Denk эмийн кампаниудийн бөөрний архаг өвчний үеийн эмийн үзэсгэлэн худалдаа мөн ЭХСТ-аас Гемодиализийн тасгаар үйлчлүүлж буй эмчлүүлэгчид болон тэдний ар гэрийнхэнд ‘’Бөөрний өвчний үеийн хоол, шим тэжээл’’ сэдэвтэй сургалтыг технологич С.Болортуяа уншин,ГЭТ-аар үйлчлүүлж буй эмчлүүлэгчдэд зориулсан захиалгат, төлбөртэй хоолыг цэсийн дагуу нийт 12 ширхэг иж бүрдэл хоол үйлдвэрлэж үзэсгэлэн гарган зөвлөмж хүргүүлэн,цойхор майлз/ чинцай/-ны шүүсний амтлагаа явуулж, тараах материал тараасан.

СЗЭТ-ийн хөдөлгөөн засалч К.Юки,Мөнгөнсувд нар эмчлүүлэгч ,ГЭТ-ийн ажилчдад өдөр тутамд хийх дасгал хөдөлгөөн заан сургалт явууллаа.