Олон улсын хөл хориот халдварт өвчний бэлэн байдал , хариу арга хэмжээ авах талаархи үзүүлэх сургалт

Үндэслэл:

Олон улсын хөл хориот халдварт өвчин болох тарваган тахал 1995-2014 онуудад гарсан тохиолдлыг улиралчлалаар авч үзвэл 6-р сарын 17-ноос 10-р сарын 28-ны хугацаанд бүртгэгдсэн ба өвчлөлийн оргил үе нь 8-9 сар байна.

Нийт өвчлөлийн 45% нь 8 сард 37% 9 сард тус тус бүртгэгдсэн байна. 1995-2014 онд тарваган тахлын хүний өвчлөлийн нийт 82 тохиолдол бүртгэгдэж 31,5% /34/ нь нас барсан.

Өнөөгийн байдлаар Монгол улсын тарваган тахлын байгалийн голомтот аюулын зэрэглэлээр 15 аймгийн 25 суманд голомт идвэхжих хандлагатай байна. Иймд өвчлөлийн улиралчлалаар угтуулан бэлэн байдлыг хангахад оршино.

Зорилго :

Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг халдвар болон шинээр сэргэж буй халдварт өвчний үед эмч, эмнэлгийн мэргэжилтний урьдчилан сэргийлэх авах арга хэмжээ, халдвар хяналтын дэглэмийг байдлыг сайжруулах, бэлэн байдлыг хангаж ажиллахад чиглэгдэнэ.

Зорилт:

  • Халдварт өвчний сэжигтэй болон батлагдсан тохиолдолд авах анхны арга хэмжээг зохион байгуулах
  • Халдварт өвчний сэжиигтэй болон батлагдсан тохиолдлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх
  • Халдварт өвчний сэжигтэй болон батлагдсан тохиолдолд хамгаалах өмсгөл өмсөж тайлах
  • Халдварт өвчний сэжигтэй болон батлагдсан тохиолдолын халдваргүйтгэл, халдварын зэрэг өндөртэй хог хаягдлыг ангилан ялгах, тээвэрлэх, устгах

Үзүүлэх сургалтыг ШУГТЭ-ийн ЭЭОД С.Наранцэцэг нээж үг хэлж сургалтанд 11,45 минутанд эхлэв.