Сэргээн засах эмчилгээний тасгийн Зүрхний сэргээн засах эмчилгээний өрөө, усан эмчилгээний өрөөний нээлтийн үйл ажиллагаа

Нээлтийн үйл ажиллагаа 2016.08.19-ны өдрийн 12.00 цагт СЗЭТасаг дээр зохион байгуулагдлаа. Үйл ажиллагаанд Эмнэлгийн захиргаа, Жайка ОУ-н хамтын ажиллагааны байгууллага, тасаг нэгжийн удирдлагууд холбогдох эмч мэргэжилтнүүд оролцлоо.

Зүрхний сэргээн засах эмчилгээний өрөөг нээснээрээ тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, эмчилгээний нэр төрөл нэмэгдэж үйлчлүүлэгчдийн ая тухтай орчин бүрдэж, эмч, хөдөлгөөн засалч, сувилагч нарын ажиллах нөхцөл сайжрах юм.

Усан эмчилгээ 3 хэсэгтэй .

1. Цагирган душ / циркулярный душ/ эмчилгээний 2 хэсэг

2. Усан бассейн / усан дасгал, хөдөлгөөний хэсэг /

3. Ганцаарчилсан усан доторхи дасгалын хэсгүүдээс бүрдэнэ.