Дэлхийн хөдөлгөөн заслын өдрийг тохиолдуулан ‘’Хөдөлгөөн амьдралыг уртасгана’’ өдөрлөгийг зохион байгууллаа

Дэлхийн хөдөлгөөн заслын өдрийг тохиолдуулан тус эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасгаас ‘’Хөдөлгөөн амьдралыг уртасгана’’ өдөрлөгийг 2016.09.08 өдөр 12 цагт амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр эмнэлэгийн захиргаа, бусад тасаг хамт олон, Сэргээн засах эмчилгээний тасгийн резидэнт эмч нар болон ард иргэдэд "Хөдөлгөөн засал эмчилгээ"-ний тухай илтгэл, Хөдөлмөр засал болон Хөдөлгөөн засал эмчилгээнд хэрэглэгддэг туслах хэрэгсэлүүдийг танилцуулж, Тархины харвалттай эмчлүүлэгчид гардан үйлдлийг хийж харууллаа.

Энэхүү өдрийн үдээш хойш 15:00 цагаас Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ард иргэдэд Тархины харвалтын дараах хөдөлгөөн засал эмчилгээ, хөдөлмөр засал эмчилгээ, хэл ярианы эмгэг засал эмчилгээний тухай сургалтыг зохион байгуулж ирсэн тасаг хамт олон болон ард иргэдэд 45ш бүхий сэргээн засах эмчилгээний талаархи гарын авлагыг тараан өдөрлөгийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөсөн.