Дэлхийн эм зүйчдийн өдөр-2016

Олон улсын эм зүйчдийн холбоо нь (Federation international pharmacy FIP) 1912 онд байгуулагдсан бөгөөд жил бүрийн 09 сарын 25-нд конгрессийн зөвлөлийн хурал зохион байгуулдаг. 2009 онд Туркийн Истанбул хотод болсон FIP-ийн конгрессийн зөвлөлийн хурлаар Дэлхийн эм зүйчдийн өдөр-ийг жил бүрийн 09 сарын 25-нд дэлхий нийтээр тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Манай улс 2015 оноос энэ өдрийг тэмдэглэдэг болсон. Энэ жил “Эм зүйч бид таны төлөө” гэсэн уриатайгаар дэлхийн 3 сая гаруй эм зүйчид энэхүү өдрийг тэмдэглэж байна.

Тус эмнэлгийн Эмийн эмчилгээг зохицуулах хороо, Эмзүйн алба болон Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоо хамтран “Эм зүйч бид таны төлөө” уриан дор өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр зөвлөх поликлиникээр үйлчлүүлсэн 80 гаруй иргэдэд эмийн зохистой хэрэглээний сургалт зохион байгуулж, гарын авлага, сургалтын материал тарааж, эмзүйн тусламж үйлчилгээний талаар мэргэжлийн зөвлөгөө өгөв.