Туг өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн нийт хат олон өнөөдөр буюу 2013 оны 07 сарын 10-ны өдрийн 15:00 цагт жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг туг өргөх ёслолын үйл ажиллагаагаа хийлээ. Энэхүү туг өргөх ёслолын ажиллагааг ес дэх жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд эмнэлгийн тугнаас ажил хөдөлмөр, амжилт бүтээлээрээ шалгарсан нэр бүхий хүмүүс адис авч, эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир үг хэллээ.