Бөөр гемодиализийн их эмч, сувилагч, инженер сонгон шалгаруулж авна

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар Төв эмнэлгийн гемодиализийн тасагт бөөр гемодиализийн их эмч, сувилагч, инженер сонгон шалгаруулж авна.

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн 1-р анкет маягт
  2. Их эмч- Бөөр гемодиализийн их эмчийн мэргэжлийн үнэмлэх дипломын хуулбар, эмчлэх эрхийн лиценз
  3. Сувилагч-Гемодиализийн эсвэл мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний сувилагчийн мэргэжлийн үнэмлэх дипломын хуулбар, сувилах эрхийн лиценз
  4. Инженер –эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн мэргэжлийн үнэмлэх дипломын хуулбар

Мэргэжилтэнд тавигдах ерөнхий шаардлага:

  1. Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  2. Англи хэлний анхан, дунд түвшний мэдлэгтэй

Материалыг хүлээн авах хугацаа, хүлээн авах газар хэлтсийн байршил:

2013 оны 01 сарын 07-ноос 14-ны өдрийн 10.00 цаг хүртэл П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн төв корпус, 2 давхарт 1 тоот Хүний нөөцийн алба

Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг www.shastinhospital.mn цахим хуудас болон 687802, 687882 утаснаас авна уу.