Эмч ажилд авна

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар Төв эмнэлгийн Бөөрний тасагт бөөрний их эмч, Ангиографийн оношлогоо эмчилгээний тасагт мэдрэлийн ангиолог их эмч сонгон шалгаруулж авна.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн 1-р анкет маягт
  • Эмчлэх эрхийн лиценз
  • Бөөрний их эмч: Бөөрний их эмчийн мэргэжлийн үнэмлэх дипломын хуулбар
  • Мэдрэлийн ангиолог: Дүрс оношлогооны болон мэдрэлийн их эмчийн мэргэжлийн үнэмлэх дипломын хуулбар
  • Ажиллаж байсан байгууллагын Ёс зүйн салбар хорооны тодорхойлолт

Мэргэжилтэнд тавигдах ерөнхий шаардлага:

  • Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Монгол улсын ахлах ба тэргүүлэх зэрэгтэй эмч байх
  • Англи болон гадаад хэлний анхан, дунд түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай
  • Бөөрний их эмч: Судалгаа шинжилгээний бүтээлтэй байх.
  • Мэдрэлийн ангиолог: Цаашид ангиологийн чиглэлээр дагнан ажиллах, мэргэших сонирхолтой

Материалыг хүлээн авах хугацаа, хүлээн авах газар хэлтсийн байршил:

2013 оны 01 сарын 14-нөөс 21-ний өдрийн 10.00 цаг хүртэл П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн төв корпус, 2 давхарт 1 тоот Хүний нөөцийн алба

Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг www.shastinhospital.mn цахим хуудас болон 687802, 687882 утаснаас авна уу.