Дүрс оношлогооны их эмч жилд авна

П.И.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Оношлогооны төвд Дүрс оношлогооны их эмч сонгон шалгаруулж ажилд авна.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Дүрс оношлогооны эмчийн мэргэжил эзэмшсэн
  • Мэргэжлээрээ ажилласан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Мэргэжлийн болон боловсролын цол зэрэг хамгаалсан бол давуу талтай
  • Тухайн чиглэлээр дагнан, тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой

Бүрдүүлэх материал:

  • Шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл
  • Диплом,мэргэжлийн үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх)
  • Иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх)
  • Төрийн албан хаагчийн I анкет маягт №1
  • Ажиллаж байсан байгууллагын эсвэл суралцаж байсан сургуулийн тодорхойлолт (ёс зүй, харилцаа хандлагын талаар тодорхой бичнэ)
  • Мэргэжлийн өвчин судлалын төвийн эрүүл мэндийн тодорхойлолт

Материал хүлээн авах хугацаа:

  • 2013 оны 06 сарын 13-аас 06 сарын 17-ны 10:00 цаг хүртэл

Байршил:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо Ард Аюуш 1А гудамж, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, өргөтгөлийн 2-р давхарт 1 тоот өрөө Хүний нөөцийн хөгжлийн алба

Холбоо барих утас:

11-687882