“Харвалт ба зүрхний шигдээсийн эмчилгээний менежмент” сэдэвт семинар боллоо

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэг, Монголын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр Улсын Гуравдугаар төв эмнэлэг дээр хэрэгжиж буй төслийн хүрээнд “Харвалт ба зүрхний шигдээсийн эмчилгээний менежмент” сэдэвт семинарыг 2013 оны 09 сарын 11-13ны өдрүүдэд Эрүүл мэндийн Яамны “Б” заал болон ШУГТЭ дээр зохион байгуулахад хот хөдөөгийн 200 гаруй эмч мэргэжилтнүүд оролцлоо.

Сургалт, семинараар Тархины харвалт, зүрхний шигдээсийн эмнэл зүйн үндэсний удирдамжийн онцлог ба түүний хэрэгжилт, Тархины цус харвалт болон Зүрхний цочмог шигдээсийн менежмент, бүлэн хайлуулах эмчилгээний орчин үеийн арга, технологи, сэргээн засах эмчилгээ, төслийн хүрээнд хийсэн ажлууд зэрэг асуудлаар сургалт явууллаа.