Шастины сувилахуй 2014

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн 60 жилийн ой, олон улсын сувилагчдын өдөрт зориулан “ Шастины сувилахуй-2014” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 2014 оны 04 сарын 09 –ны өдөр сувилагч, тусгай мэргэжилтний дунд амжилттай зохион байгууллаа. Тус хуралд нийт 23 судалгаа ирүүлснээс 9 судалгааг шалгаруулан эрдмийн хурлаар хэлэлцүүлж эхний 3 байрыг шалгарууллаа.

I байр: Илтгэгч: А.Соёл-Эрдэнэ /Сэдэв: Мэс засал эмчилгээ хийлгэх гэж буй хүүхдийн айдас түгшүүрийг үнэлэх/
II байр: Илтгэгч: Х.Батхишиг /Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн ажлын нөхцлөөс шалтгаалсан харшил үүсэх хүчин зүйлд үнэлгээ өгөх/
III байр: Илтгэгч: Д.Отгонтуяа /Давсагны катетертай эмчлүүлэгчдийг давсагны гуурсны нян судлалын шинжилгээнд хамруулан судалсан нь/

Эрдэм шинжилгээний хурлыг тус эмнэлгийн Сувилахуйн алба, Мэдрэлийн мэс засал, Мэдрэл судлал, Зүрх судлалын тасгууд хамтран зохион байгуулав.
Уг эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг Оюуны бүтээлийг дэмжигч байгууллага, хамт олон, тус эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, Бэриш –Зул ХХК ивээн тэтгэв.