Эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гардуулах ёслол боллоо

Монголын Мянганы сорилтын сангийн санхүүжилт, АНУ-ын ард түмний тусламжаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр П.Н.Шастин нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт Тархины цус харвалт, зүрхний шигдээсийн эрчимт эмчилгээний тасаг, Ангиографи, Сити ангиографи, Компьютер томографи, Нөхөн сэргээх тасагт иж бүрэн тоноглосон эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг гардуулах ажиллагаа өнгөрөгч баасан гараг буюу 2013 оны 09 сарын 13-ны өдөр тус эмнэлийг Харвалтын тасгийг нээн тууз хайчлах ёслолын ажиллагаагаар эхэллээ.

Уг ёслолын ажиллагаанд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал тэргүүтэй Монголын Мянганы сорилтын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид болон Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, П.Н.Шастин нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Анагаах ухааны доктор Ц.Төмөр-Очир, бусад хүндэт хүмүүс хүрэлцэн ирж оролцлоо.

Тус эмнэлгийн хурлын танхимд БНМАУ болон АНУ-ын төрийн дууллыг Sweetymotion хамтлаг П.Н.Шастин нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн залуу эмч, сувилагч нартай хамтран дуулахад танхимд цугларсан хүмүүс суудлаасаа босон хүндэтгэл үзүүлж түрэн дууллаа.

Ёслолын үйл ажиллагааны төгсгөлд нүр их бүтээн байгуулалтыг бий болгосон эрхэм хүндтэй хүмүүсийг шагнан урамшуулж дурсгалын зураг татууллаа.