“Цахим эмнэлэг-eHospital” програм хангамжтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан "Эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэж буй програм хангамжийн талаар судалгаа хийж, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах" үүрэг бүхий ажлын хэсэг 2013 оны 9-р сарын 26 нд тус эмнэлгийн 2004 оноос хойш эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэгжүүлж буй “Цахим эмнэлэг-eHospital” удирдлага мэдээллийн нэгдсэн тоготолцооны платформийн програм хангамжийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг ажлын хэсэгт ерөнхий сайдын зөвлөх Р.Отгонтулга, МШХХГазрын дарга, хэлтсийн дарга нар, улсын клиникийн эмнэлгийн дарга нар, ЭМЯ, Сангийн Яам, НДЕГазрын төлөөлөл оролцлоо.