Эмнэлгийн орчинд “Нарсны ногоон төгөл” байгуулав

Эмнэлэг үүсгэн байгуулагдсны 60-н жилийн ойн үйл ажиллагааны “Ногоон эмнэлэг” аяны хүрээнд Ерөнхий мэс заслын тасаг хамт олноос санаачилан эмнэлгийн баруун урд хэсэгт нарсны 2-3 м өндөртэй 15 мод бүхий нарсны төгөлийг байгуулав.Мөн 4 бут тэхийн шээгийн модыг суулгасан байна. Ерөнхий мэс заслын тасаг хамт олон 60-н жилдээ бэлэг барин төгөл байгуулах ажлыг гардан гүйцэтгэж байгаа юм. Төгөл байгуулсан тухай Монголын олон нийтийн үндэсний телевизийн “Өглөө” хөтөлбөрөөр 2014 оны 06 дугаар сарын 09-ны өглөө мэдээлсэн байна.