Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний их эмч ажилд авна

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасагт Мэдээгүйжүүлгийн их эмч сонгон шалгаруулж ажилд авна.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага

  • Тухайн мэргэжлээр нарийн мэргэжил эзэмшсэн
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

Ажлынбайранд тавигдах тусгай шаардлага

  • Мэргэжлийн болон боловсролын зэрэг цолтой
  • Тухайн чиглэлээр дагнан, тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой

Бүрдүүлэх материал

  • Шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх)
  • Иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх)
  • Төрийн албан хаагчийн I анкет маягт №1
  • 4х6 хэмжээтэй цээж зураг нэг хувь
  • Ажиллаж байсан байгууллагын эсвэл суралцаж байсан сургуулийн тодорхойлолт (ёс зүй, харилцаа хандлагын талаар тодорхой бичнэ)

Материал хүлээн авах хугацаа:

  • 2014 оны 09 сарын 01-ны өдөр 12:00 цаг хүртэл

Байршил:

  • Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо Ард Аюуш 1А гудамж, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хүний нөөцийн хөгжлийн алба 1 тоот өрөө

Холбоо барих утас:

70187882, 88046600