Эмнэлгийн даргын нэрэмжит тэмцээн боллоо

Тус эмнэлэгт зохион байгуулагдсан Эмнэлгийн даргын нэрэмжит спортын 3 төрлийн Шатар, теннис, сагсан бөмбөгийн тэмцээн 2013 оны 09 сарын 19, 26, 27-ны өдрүүдэд тус эмнэлгийн хурлын танхим болон Эрүүм мэндийн технологийн сулгуулийн зааланд өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Уг тэмцээнд нийт 28 тасгийн 350 ажиллагсад идэвх санаачлагатай оролцсон бөгөөд тэмцээний төрөл тус бүрийг эрэгтэй, эмэгтэй хоёр хэсэгт хуваан зохион байгуулж тэргүүн байр эзэлсэн тасаг, хамт олныг тэмцээний төрөл, хэсэг тус бүрт шагнаж урамшууллаа.

Шатар

Эрэгтэй:

  • 1-р байр: Мэдрэл судлалын тасгийн зөвлөх эмч Д.Баасанжав
  • 2-р байр: Инженер техникийн албаны ажилтан А.Баттулга
  • 3-р байр: Үйлчилгээ аж ахуйн албаны жолооч Б.Эрдэнэбаяр

Эмэгтэй:

  • 1-р байр: Яаралтай тусламж эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Д.Наранчимэг
  • 2-р байр: Эмчилгээний хоол судлалын тасгийн эрхлэгч Д.Баярсайхан
  • 3-р байр: Сэргээн засах эмчилгээний тасгийн сувилагч Л.Мөнхтуяа

Ширээний теннис

Эрэгтэй:

  • 1-р байр: Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Х.Хусаян
  • 2-р байр: Инженер техникийн албаны ажилтан Д.Паламсүрэн
  • 3-р байр: Инженер техникийн албаны ажилтан Б.Батдаваа

Эмэгтэй:

  • 1-р байр: Сэргээн засах эмчилгээний тасгийн сувилагч Г.Оюунчимэг
  • 2-р байр: Эмчилгээний хоол судлалын тасгийн бэлтгэгч Т.Жаргал
  • 3-р байр: Чих хамар хоолойн мэс заслын тасгийн сувилагч н.Буянцэцэг

Сагсан бөмбөг

Эрэгтэй:

  • 1-р байр: Ангиографийн оношлогоо эмчилгээний тасаг, Чих хамар хоолойн мэс заслын тасгийн Д.Майнбаяр ахлагчтай баг
  • 2-р байр: Ерөнхий мэс заслын тасгийн Ц.Лочин ахлагчтай баг
  • 3-р байр: Эмнэлгийн захиргааны Б.Бат-Эрдэнэ ахлагчтай баг
  • Шилдэг тоглогч: Ангиографийн оношлогоо эмчилгээний тасгийн рентген техникч Д.Майнбаяр

Эмэгтэй:

  • 1-р байр: Мэдрэлийн мэс заслын тасгийн Э.Ганцэцэг ахлагчтай баг
  • 2-р байр: Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн А.Баярмаа ахлагчтай баг
  • 3-р байр: Яаралтай тусламж эрчимт эмчилгээний тасгийн Л.Болортуяа ахлагчтай баг
  • Шилдэг тоглогч: Нэгсэн лабораторийн тасгийн лаборант Д.Оюунсүрэн

Сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг дасгалжуулагчаар Мэдрэл судлалын тасгийн эрхлэгч С.Дариймаа шалгарсан бөгөөд нийт багын дүнгээр тэргүүн байр эзэлсэн Мэдрэл судлалын тасгийн хамт олныг Эмнэлгийн даргын нэрэмжит цомоор шагналаа.

Мөн багийн дүнгээр Д.Урангэрэл ахлагчтай Сэргээн засах эмчилгээний тасгийн хамт олон 2-р байр, Ж.Ганбаатар ахлагчтай Яаралтай тусламж эрчимт эмчилгээний тасгийн хамт олон 3-р байрыг тус тус эзэллээ.